НИЙТЛЭЛҮҮД
Зун цагийн романсууд
2012 оны 5 сарын 14

За гараадас хорин хэдээс буухаа байгаад шороо учиргүй пургихаа болино гэдэг чинь зун болж байгаагийн шинж. Машины осол аваарын дийлэнх нь нүцгэн гуя хүүхэн харах гэсэн жолооч нарын анхааралгүй үйлдэл хийж эхэллээ. Гэхдээ аз болж манай замын түгжрээ ослын магадлалыг нэлээд багасгаж байна.

Монголчуудын амьдрал ядуу байна, сүүлдээ машинаа ч багтаахаа больтлоо ядуурч байна даа.

Дэлгэрэнгүй үзэх >
Улстөрч хүүхдүүд
2012 оны 5 сарын 10

Зуун жилийн өмнө монгол залуус маангар олуулаа лам болж байжээ. Гар амар амьдрах ганц арга нь тэр байж. Үлдсэн нь гэхээр хөөрхий Галсан, Эрдэнэ, Цахиур Төмөр эднүүс. Эдэн дундаа гайгүй шиг нь Итгэлт. Тэгээ л бөөн лам нар. Шийртэйхэн нэг нь сан тавьсан айлынхаа бүсгүйг жирэмслүүлэх буюу тэмбүүрүүлэхээс өөр шидгүй сүгнүүд.

Монгол залуус 30 мянгыгаа хядуулж байж арай гэж нэг орхимжоо тайлав. Салбар салбарт идэвхийлэн ажилласаар хүнээ ч өсгөж, улсаа ч үйлдвэржүүлээд авлаа.
21-р зуун гарав. Түүх давтагддаг гэгчээр залуус ахид л бөөн бөөнөөрөө сүг болох замыг сонгож хошуурах нь тэр. Харин орхимжоо пиджак болгож, эрхиэ зангиагаар сольжээ. Гүрэм номоо, намын мөрийн хөтөлбөрөөр сольж, гутлаа ботинк болгоод хүжний үнэрийг сүрчгийнх л болгож. Гэтэл хүн нь яг хэвээрээ шүү.

Дэлгэрэнгүй үзэх >
Салаавч
2012 оны 4 сарын 17

Салаавч элбэгшив. Одоо ард түмэн өдөртөө ядаж нэгийг хараад байх боллоо. Юм хорогдож байгаа биш нэмэгдэж байгаа юм чинь үүнд муу ч юм алга л даа. Миний хувьд гэвэл амьдралдаа харсан хамгийн анхны албан ёсны салаавч бол “Операция Ы” кинон дээр Ю.Никулины гаргадаг салаавч.

Дэлгэрэнгүй үзэх >
Би бодохдоо шал буруу баривчилгаа хийсэн гэж....
2012 оны 4 сарын 13

Паах тэгээд өргөөд гаргаад ирэхдээ яахав дээ. Энэ чинь терроризм уу?

Зүй нь бол эхлээд Ерөнхийлөгч III-т урьдчилан мэдэгдэж, баривчлах цаг авах байсан гэж Удвал эгээ хэлж байна. Би бодохдоо үүнийг зөв гэж бодож байна. (дашрамд асуухад, хэзээнээс монгол хэлний нэг өгүүлбэрт нэг үйл үг 2 удаа ордог болцым бэ?)

Дэлгэрэнгүй үзэх >
Цагдаа бурхан жолооч чөтгөр
2012 оны 3 сарын 27

Хан-уул дүүрэг дээр албан тушаалтныг өдрийн хагас хүлээх ч яахав. Коридороор зөрөлдөх, эсвэл зүгээр өрөөнд суух хамммгийн доод албан тушаалтан ч миний асуусанд тоож хариулах битгий хэл намайг нэг гүдээрээ ч хялайж харахгүй байсан нь ч бас бага хэрэг.

Дэлгэрэнгүй үзэх >
Үзэсгэлэнгийн нээлт
2012 оны 3 сарын 20

За яахав эхлээд бол гэрээсээ гарахдаа "үзэсгэлэнгийн нээлт"-д орох гэж байгаагаа хавийн хүмүүстээ мэдээлэх дайны мэдрэлтэй л байлаа. Харин замдаа маазарч, очих газраа хайж энд тэндгүй тэнэж явснаас ч бус ердөө яваад оронгуут янз янзын үй түмэн хүн байхыг хараад л хаана яах гэж ирсэнээ таг мартдаг юм билээ. Ер нь яах гэж ирлээ гэж бодсоор байгаад аан би чинь  үзэсгэлэнгийн нээлтэд "оролцно" шүү дээ гэж нээлт хийсэн. За тэгээд яваад оронгуут жолоо барьж байгаа даа харамсамаар явдал болсон нь үүднээс эхлээд ярайх улаан цагаан дарснууд байлаа. Гэхдээ арай ч сав аваад ирдэг байж гэж бодоогүй ээ.

Дэлгэрэнгүй үзэх >
Миний цалин хүрэхгүй байна
2012 оны 3 сарын 12

Хэдийгээр монголчууд гадагшаа гарахыг хүсэж байгаа хэвээрээ ч тэдний гадагшаах ба дотогшоох урсгалуудын хоорондын зөрөө ажиглагдам багасаж байна. Өөрөөр хэлбэл “тэд буцаж ирж байна”. Удахгүй ирэх урсгал нь явахаасаа илүү гарна. Хожим, жишээ нь Өмнөд Солонгост юм уу Израилд хүмүүс нь яах гэж өөр оронд суурьших шаардлага гардаг вэ, тэрүүн шиг л болох байх. 

Зөрөө ихээ, Монгол ба Австралийн, Монгол ба Бельгийн, Монгол ба Германы, Монгол ба аж үйлдвэржсэн дэлхийн хөгжингүй орнуудын.

Дэлгэрэнгүй үзэх >
Цагаан сар хурдан болоосой
2012 оны 2 сарын 18

Би цагаан сарлалаа. Шатна л даа, гэхдээ дараа нь долоо хоногийн турш өдрийн хоолонд мөнгө зарахгүй гэж тайтгарах юм даа (Дүнгэнээд л байж дээ, ажлын хөөрхөн пээч минь). Хүн ямар ч түйтгэрээс заавал нэг сайн талыг нь олж харж байвал стрээстэй тууштай тэмцэж чадна. Тухайлбал 45 оны дараа Зөвлөлтийн согтуу цэргүүд Германд хэдэн зуун мянган эмэгтэйг хүчиндээ л яваад байсан гэдэг. Амьд үлдээсэн нь их юм даа. Тээ?

Уламжлалт баяр гэдэг чинь хүний сэтгэлийг хэдэн удааны шоу, архидалтаас ч ихээр сэргээж, зүйрлэшгүй сайхан урам зориг өгнөө. Юун наадам, юун цагаан сар гэдэг шог яриа дэмий ч нэг гараагүйм шүү. Харин шоунд зарах мөнгө нь дээрхээс илүү гарна уу л гэхээс дутахгүй дэг. Харууслаа зогсоо.

Ууц чаналт. Гадуур 25 гэж байна лээ. Хүмүүсийхийг хооронд сольдог болуу. Эсвэл юм хум зүүчдэг юм уу, Америкийн цэргүүд шиг? Эсвэл моргны хүмүүсийн хөлнийх нь эрхий хуруунд бас юм зүүцэн байдаг шд тээ.

Дэлгэрэнгүй үзэх >
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой