Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Ерөнхийлөгчийн сонгууль - 2
2017 оны 5 сарын 25 [Уншсан тоо: 38976]




Сурталчилгаа эхэлтэл ахиад 14 хоног дутуу байна. Гэвч хэн ч зүгээр суухыг үл хүснэ. Нэг үеэ бодвол аль аль тал нь адгуус мал шиг дайраад байсан хүмүүсээ  твитэр фэйсбүүкээс татсан бололтой арай нам жим болов. Эсвэл сайн дурын уран сайханчид сонин дээрээ соохолзоод дуусаа биз. Нэг цоо шинэ зүйл нэмэгдсэн нь тураг шувуу маханд орлоо гэгчээр С.Ганбаатар МАХН-д орсон явдал юм.Үүнээс ч илүү явдалтай ньчоно махнаас гарлаа гэгчээрМАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр Ганбаатарыг нэрийг гаргалаа. Гэхдээ энэ нь өнгөрсөн өдрүүдэд болсон шинэ л зүйл болохоос цочир юм огт биш.

Миеэ /Олноо ийн алдаршсан/

Мань хүн саявтар нэг ууланд алхсан зураг тавьсан. Зохимж муутай үйлдэл болсон. Хойд Солонгосын нөгөө хүүтэй эвлүүлж тавьсан зураг ч бишгүй гарлаа. Ер нь ч нэр дэвшигчийг өөрөө биш тал засах гэсэн намынх нь залуус л алдаг хуучтай дөө. Цаашдаа элдэв хүний сэлфи, “даргатайгаа нэг зураг...” гэсэн хүмүүсийг хүлээж авахгүй тэсэх хэрэгтэй байх. Дараа нь Их хурал дээр Чойжоо сайдыг пээдийлээ гэж нэг загнасан. Тавилттай жүжиг гэж улсууд шуугиад л байна. Тэрээр одоохондоо үүнээс өөр үйлдэлгүй сууж байна.

Ямартай ч госчоом зангианаасаа салах ер нь дэмий харагдаж байна. Салаад сайжралыг олохгүй бололтой. Цэрэг эрээн хувцастай хөдөө ямар харагдах нь уу харин. Угаасаа сонгогчид түүнээс биеийн тамир, пүүз, галтогоо, морь зорь нэхэж байгаа юм алга. Технократ имижээрээ сонгуулиа дуусгах нь зүйтэй байх. Угаасаа ч шал өөр өрсөлдөгчидтэй үед өөр яах ч билээ. Женко шиг тамирчин биш, Гамбаа шиг тэмцэгч бишээс хойш. Харин эхнэр гэж хүчтэй хүчин зүйл түүнд бий.Ард нь Ардын нам нь ч налайж байна.

Женко /Олноо ийн алдаршсан/

Саяын марафоноор ёстой аллаа. Эр хүн, сайхан залуу, ёстой лаг гэсэн комментоор булуулав. Аа бас “гоё харагдаж байгаа биз. Хүн байх ёстой газраа байхаар ийм байдаг юм” гэж хөөрхөн тонгорч байгаа сэтгэгдлүүд ч байхгүй хаачихав. Ямартай ч нэг чанга хашгираад бол амжлаа. 

Монголын бүх хүүхнүүд түүнд саналаа өгөхөөр бэлдэж байгаа байх. Сэтгэл татам чанараараа Женког гүйцэх хүн амьтан ер нь Монголд байхгүй. Тэр бие бялдар, царай зүс, мов монгол байдал, хийдэг ажлыг нь харахад. Түүнийг хүмүүс олимпийн анхны алтыг авчирсан гэж боддог. Дэлхийн хамгийн том морьт хөшөөг босгосон, тэр нь Чингис хааных. Майдар хот гэдэг төсөл санаачилсан. Тэрээр ташаагаа тулаа л монголын сум баг бүрээр ороод явахад өөр пиарын хэрэг байхгүй л харагдаж байна. Даанч бие арав хуваалтай биш, амжихгүй л дээ. Харин жүдоч залуусаа тараагаад явуулчиж магадгүй л юм. Түүнд агуу их харизма гдг том хүчин зүйл байна. Гэвч энэ бол Ерөнхийлөгчийн сонгууль шүү дээ.

Женко өөрөө уран сайхны гойд мэдрэмжтэй хүн. Үзүүлбэрээр (санал авах шалтгааны бараг 70 хувь) бол алаад өгөх байлгүй. Монголын шилдэг студи ч дэргэд нь байна. Дашрамд “Зүрхний хилэн” хэмээх үндэсний хилэн хөдөлгөхөөр кино гарах гэж байгаа талаар фэйсбүүкд шуугиж байна. Санаандгүй гэж бодох арга алга. 

Түүнийг дэмжигчид одоо “боловсрол юу юм бэ” гэдэг өнцгөөр мэр сэр сошлдож байгаа. Энэ нь нэг л шаралхасан, дутуудаа комплексдоод байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Уг нь өөрөө бол огт тоодоггүй л.

Босоо /Олноо ийн алдаршсан/

Өөрийнх нь санаагаар бол ард түмэн түүнийг “Ангасан сэтгэлийн минь талд хур болонорооч” гэдэг Хөхтэнгэр хамтлагийн дуу шиг байдлаар хүлээж авч байх шиг байгаан. Аа сошл ертөнцөд бол “Дулаан амьсгалд асаалгvй бас л дахин зовоохоор

Дун цагаан шvдээр наадамч дундаас инээв vv” гэсэнД.Пүрэвдорж гуайн Сумын наадам дууг л дуулж байна. Өөрөө л эхэлсийм чинь дээ. “Сонголтгүй сонгуульд сонголт болон орж ирлээ!” гэж мэгээд. Газар буусан бүрэлбаадаг аа.

Босоо маань одоохондоо юүүүүү ч хийгээгүй байна. Твитэр фэйсбүүкд хөлсөлж авах хүн үлдээгүй байж ч магадгүй.Ямар ч байсан инээдгээ үргэлжлүүлээ л, Монголыг аврах төлөвлөгөөндөө л хүн үнэмшүүлээд явж байхад болохгүй гэх газар алга.Монголыг аврагчийн дүр бүтээнэ гэсэн үг. Гэхдээ Босоо мятрашгүйгээр ямар нэг горьдлого ярьдаг ч өөрөө тийм итгэл найдвар тээхээр харагддаггүй. Зальтай, юмны цаагуур наагуур өнгийсөн л дүр төрхтэй хүн. Дуу хоолой нь ч сайхангүй. Намгүй тэмцэгч гэдэг хүчин зүйл нь одоо алга болсон.

Мөн элдэв сэлфи нтр хиймгүй л юм билээ. Гоё гарахгүй байгаа харагдсан. Тэрний оронд олон хүнээр хүрээлүүлсэн зургууд тавибал арай явж магадгүй юм.

"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив