Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
Тахиа жилийн өнгө
2017 оны 2 сарын 23 [Уншсан тоо: 99946]

/үхэр хөтөлсөн хүнийг шинжихүй/

Зурхайч хүн байна даа, үхэр хөтөлсөн хүнээ нэг сайхан шинжий. Одоогийн байдлаар 2 хувилбар гараад байна. Яагаад тэс хоёр өөрөөр зурагдсаныг чөтгөр бүү мэд. Нэг нь МАН-ых, нөгөө нь АН-ых л юм байлгүй.

Нэгдүгээр хувилбарын үхрийг шинжсэн нь




Тахиа жилийн үхрийн өнгө эрвээхэй шиг байж таарлаа. Тэгээд үнээ байна. Харах царайны манай улсын хөгжил шиг залхуу новш байна даа.
За ардаас нь эхлээд шинжэе:
-Тэр сүүлээ наад тал руугаа сүрхий шарвасан байгаа нь дөнгөж сая цаад талруугаа шарвасны шинж болой.
-Дэлэн нь ширгэсэн байгаа нь манай улсын ерөнхийлөгч ахиж зурагтаар сүү өргөхгүй болохыг илэрхийлжээ.
-Хөх нь хоёрхон байгаагийн учир нь нөгөө хоёр нь хөлнийх нь цаагуур орчихсонд байгаа юм.
-Гэдэс улаан байгаа нь коортоот туурцан байж магадгүй харагдаж байна.  
-Толгой улаан байгаа нь  баас нь хатаад дүлээд минчийцэн байгааг харуулж байна. Аа үгүүм байна улстөржих ёстойм байна. Тэр том улаан толгой бол 65 суудалтай МАН-ыг харуулж байна.
-Хоёр чих нь цэнхэр байгаа нь МАН-ын дотор АН-ын тагнуул байгааг илт харуулсан амуй.  
-Баруун эвэр цэнхэр байгаа нь Ардчилсан намын 5 гишүүнтэй холбоотой. Барууны үзэлтэй л гэж байгаа бололтой. Зүүн эвэр цэнхэр байгаа нь Ардчилсан намын нөгөө 5 гишүүнтэй холбоотой. Зүүний үзэлтэй гэж байна. Тэр омруу цэнхэр байгаа нь одоо... за мэдкүэ мэдкү сайхан зохиожийнаа би, жинкэн зурхайнаас нь будаа идээтий одоохон. Аа хаврын дундаас хойш зундаа хуртай гэщааж байна.
-Тэгвэл тэр дөрвөн хөл шар байгаа нь өвөлдөө цастай гэсэн үг. Яанаа хотын даргаа.
-Туурайнууд нь хар байгаа нь ер нь үхрийн туурай хар байдгийг тодорхой харуулж байгаа хэрэг юм.
-Нүд нь... яасан муухай хүн шиг нүдтэй хог вэ, болий яршиг.

Одоо хүнийг нь шинжэе

Тэр хүн оосор уяа бариагүйг бодоход энэ үхэртэй ямар ч хамаагүй, зүгээр хажуугаар нь гүйж байгаад зурагаа татуулцан хүн байна. Нэг юм булаачаад зугтаж байгаа бололтой.
-Дээл ногоон байгаа нь өөрт нь их зохиж.
-Өмд улаан байгаа нь дээлтэйгээ бас зохижээ.
-Бүс нь... бүс ч гэж дээ хонины өлөнгөөр ороооцон байна.
-Ташуур барьсан байгаа нь С.Эрдэнэ даргыг санагдууллаа. Гэвч үс нь урт тул энэ хүн Эрдэнэ биш Жавхлан болж таарав.
-Оройных нь үс сэгсгэр байгаа нь нэлээн шартсан болохыг бэлхнээ илтгэнэ.
-Харин яаж ч хараад аль хөлөө урдаа гишгэснийг нь мэдэх арга алга. 2D зураг л даа, гэхдээ л...

Хоёрдугаар хувилбарын үхэр хүн хоёрыг шинжсэн нь.




Үхэр ёстой валиар ууртай байна. Манайхныг л дуурайгаа л даа. Хүн нь харин нэлээн даруухан харагджээнэ.  Гэхдээ өрөөсөн гутлаа бүсэндээ хавчуулаа явжаагаа хүн ер нь хэвийн үү хэвийн бишүү?
За урдаас нь явьёоо.
-Бас л солгой хүн таарлаа. Энэ нь зүүний бодлоготой нам төрийн эрх барьж байгааг гэрчилж байна.
-Ташуурыг нь хараад малгайг нь харвал энэ бол баталгаатай Жавхлан гишүүн байна.
-Хүннү дээлнийх нь энгэр ногоон байгаагийн учир гэвэл монголчууд долларт боомилуулж байгааг гэрчилнэ. Мөн нударга нь ногоон байгаа нь бид долларт атгуулсан байгааг харуулж байна гээ л поопруул поопрышд. За за бүр залхуу хүрчлээ. Яаж зурхайч болчоогүй юм. Залхууны ажил байна шд.


Өөрийнхөө хувилбарыг дэвшүүлсэн нь
Хүн болгон хувилбар дэвшүүлээд байгаа цагт би бас нэлээн хичээж өөрийн гэсэн үхэртэй хүний зурагтай боллоо.



-Үүнийг шинжвэл дэлэн дүүрэн сүүтэй, өнгө өнгийн мөрөөдөлтэй гэгээн үхэр вайна.  Бодвол Эрдэнэт бололтой.
-Зурхайч аманд нь аманд нь цэцэг зуулгасан нь романтик байна л даа, гэхдээ хиймэл цэцэг байна. Жинхэнэ байсан бол шууд л идчих байсан, бидэн шиг.
-Өвсөн дээр зогсож байгаа нь АТГ-ийн тавьсан өгөөш шиг харагдаж байна.
-Үхэр хөтлөөчийн шорт цэнхэр байгаа нь МАН ялчаад байхад шоортоо сольдоггүй залхуугий нь гэрчилж байна.
-Харин подвоолк нь харваас найз охиных нь подвоолк бөгөөд  улаан байгаа нь ялсан намынханд таалагдах гэсэн нь гарцаагүй.
-Гартаа цүнх барьцан байгаа нь хэдэн шил пиав авилгад авчихаад явж байгаа болов уу гэмээр харагдав.
-Шүгэлдэж байгаа нь юу ч болоогүй юм шиг царайлж байгааг илэрхийлжээ. Нотыг нь харвал Ардын намын “өглөө шиг эх орон” гэдэг дуу байна.
-Үхрийнхээ эврээс барьсан байгаа нь мань зурхайч үхрээ алдчихгаад байгаа хүний сэтгэл зовнилыг илэрхийлсэн бололтой.
-Үхэр наашаа харсан байгаа нь уншигч таныг шинжиж байгаа хэрэг юм.



"Монголын шилдэг нийтлэлчдийн клуб" танд таалагдаж байвал LIKE хийгээрэй.
Нийтлэлийн архив